Шууд Chart

Олон нийтийн цагдаа нар он дуустал үүрэг гүйцэтгэнэ

2020-02-12 17:39:55

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар Олон нийтийн цагдаагийн тоог тогтоож, ажиллуулах тухай асуудлыг хэлэлцэн нийслэл хотод замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүднээс 32, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх үүднээс 224 олон нийтийн цагдааг нэмж ажиллуулахаар болов.

Олон нийтийн цагдаа нар хороолол доторх замын хөдөлгөөнийг зохицуулах, жолооч нарыг сааталгүй зорчуулах, замын цагдаагийн үйл ажиллагаанд туслалцаа үзүүлэн, явган зорчигчийн хөдөлгөөнд хяналт тавих зэрэг үүрэгтэй ажиллана. Олон нийтийн цагдаа нар 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс 2020 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал үүрэг гүйцэтгэнэ.

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ


Олон нийтийн цагдаа нар он дуустал үүрэг гүйцэтгэнэ  
Үзсэн: 211 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй