Шууд Chart

Хятад улстай хийж буй худалдаагаа хумихгүй байхыг Бээжин дэлхийн улс орнуудад уриаллаа

2020-02-13 10:18:19

Хятад улстай хийгдэж буй худалдаагаа хумихгүй байхыг Бээжин дэлхий улс орнуудад уриаллаа. Коронавирусний тархалтаас ихээхэн болгоомжилж байгаа улс орнууд хил гаалиа хааж, Хятад улстай хийгдэх худалдаа буурч байгаа эгзэгтэй цаг үед Бээжин ийнхүү мэдэгджээ.

Тодруулбал, Мягмар гарагт Дэлхийн Худалдааны Байгууллагын уулзалт болсон. Энэ уулзалтад оролцсон Хятадын албаныхан Бээжинтэй худалдааны  түвшингээ хэвийн хэмжээнд хадгалахыг дэлхийн улс орнуудад уриалсан юм. Коронавирусний тархалтаас үүдэн Хятадын бусад улс орнуудтай хийгдэх худалдаа буурсан тохиолдолд тус улсын эдийн засагт томоохон хохирлыг учруулах эрсдэл үүсээд байгаа. Хятадын албаныхан Дэлхийн Худалдааны Байгууллагын гишүүн орнууд  коронвирусын тархалтад хэт хийсвэр буюу хэтрүүлсэн байдлаар хандаж, худалдаагаа хумихгүй гэдэгт итгэлтэй байгааг илэрхийлсэн байна.

Бээжингийн төлөөлөгчид  “Хятад улсын эдийн засаг олон улсын эдийн засгийн нэгэн чухал тулгуур багана гэдгийг онцолж,  хэрэв дэлхийн орнууд хэт нэг талыг барьсан байдлаас хандаж, худалдаа наймаа бууруулбал  энэ нь эргээд олон улсын санхүүгийн зах зээлд хор хохирлыг дагуулах”-ыг сэрэмжлүүлжээ. Хятад улс худалдааны түнш орнуудтайгаа илүү ил тод, нягт харилцааг хөгжүүлэхийг эрмэлзэж байгаагаа  мөн учирлажээ.  Дэлхийн Худалдааны Байгууллагаас мэдээлснээр  20 гаруй улс орон Хятадтай хийх худалдаагаа аль хэдийн хязгаарлалтад оруулснаас гадна  Хятад улсад иргэдээ зорчихгүй байхыг  шаардаж эхлээд байгаа юм.  Герман улс Хятад улс дахь иргэдээ даруй нутаг буцахыг хүссэн мэдэгдэл гаргаж байсан юм. Харин Бээжин Германы талын шийдвэр хэт хийсвэр, нэг талыг барьсан гэж буруутгаж байсан юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Хятад улстай хийж буй худалдаагаа хумихгүй байхыг Бээжин дэлхийн улс орнуудад уриаллаа   
Үзсэн: 1947 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2020-02-18 10:28
Solongos ulsin hugjil hilee haaj dotood nuuts bolotsoogoo ashiglaj ehelsnees uudeltei burhni taalal ch bj medeh umdaa
Зочин [127.0.0.xxx] 2020-02-16 01:27
Nuguu talaaraa manai zes nuursnii export buurna. Ene ni manai ediin zasagt mash tom tsohilt boloh vii dee. Haha za barag bid ugaasaa 2040 oniig hurtel ashig avahgu yum chine yaval gj.
Дээдэс [127.0.0.xxx] 2020-02-15 11:05
Юу ч тохиолдож болно. Монголчуудыг уул уурхай, нефть, ХАА-н энэ их нөөцөө ашиглаад юмаа өөрсдөө хий л гэж дохио өгөөд байна.
Зочин [127.0.0.xxx] 2020-02-14 01:40
Het avtahgui. Araa bodoh heregtei. Ersdelee tootsoj hudaldaagaa hiih heregtei.
зочин [127.0.0.xxx] 2020-02-13 16:16
Хятадын ямар ч төрлийн бараа бүтээгдэхүүнийг импортоор авахгүй байх хэрэгтэй. Бараа бүтээгдэхүүнээр дамжин корона вирус орж ирэх эрсдэлтэй.
Зочин [127.0.0.xxx] 2020-02-13 14:29
ene virus ed yuamn deer unaad 5 honog amidarch baina genelee. gehdee dundjaar shuudee. zarim n 10 honoh bailgui. hun gehed l 100 nastai 50 nastai hun baina
Зочин [127.0.0.xxx] 2020-02-13 14:27
hytduud mask zuucheed haldvar n ihseed baina hamag us baraa hool huns n haldvartai boljee. hytad baraa hesegtee l avaad hereggui dandaa ovchin garch baidag sars garaal baisan

Бидэнтэй нэгдээрэй