Шууд Chart

Зам, тээврийн хөгжлийн яам тоон гарын үсгийн технологи нэвтрүүллээ

2020-02-13 12:58:23

Зам, тээврийн хөгжлийн яам, Үндэсний дата төв, Монгол Улсын үндэсний суурь гэрчилгээжүүлэх байгууллагатай хамтран яамны нийт 120 албан хаагчдад тоон гарын үгийн гэрчилгээ олгож албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаандаа тоон гарын үсгийн технологийг нэвтрүүллээ. Цаашид албан хэрэг хөтлөлт, дотоод удирдлагын системээ “Эйбл софт” ХХК-тай хамтран хөгжүүлж, салбарын хэмжээнд тоон гарын үсгийн технологи ашиглан цаасгүй технологид шилжихээр бэлтгэл ханган ажиллаж байна.

Зам, тээврийн хөгжлийн яам 2020 онд Цахим яам болох зорилтын хүрээнд  зам, тээврийн салбарын хяналт, шинжилгээ, үнэлгээ, шагнал, тусгай зөвшөөрлийн програмуудыг ашиглалтад оруулахаар хуваарийн дагуу ажиллаж байна. Зам, тээврийн салбарын хяналт, шинжилгээ, үнэлгээний програм 75 хувь, шагналын програм 50 хувийн гүйцэтгэлтэй байгаа бол тусгай зөвшөөрлийн програм 40 хувийн гүйцэтгэлтэй байгаа юм. Эдгээр програмуудыг мөн тоон гарын үсгийн технологи дэмжин ажиллах боломжтойгоор хөгжүүлж байгаа ба тоон гарын үсгийн технологид бүрэн шилжсэнээр цаг хугацаа, цаас, тээврийн зардлыг бууруулж, ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой юм.

Эх сурвалж: ЗТХЯ


Зам, тээврийн хөгжлийн яам тоон гарын үсгийн технологи нэвтрүүллээ  
Үзсэн: 223 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй