Шууд Chart

Холливудын од Эмбер Херд нөхрөө буюу жүжигчин Жонни Деппийг хүчирхийлсэн бичлэг цацагдлаа

2020-02-13 17:15:09

Английн “Дэйли Мэйл” сайт энэ сарын 5-нд Тус сайт өмнө нь Эмбер Деппт гарсан хүрсэн талаарх бичлэгийг нийтэлж байсан юм. Харин сүүлд цацагдсан бичлэгт Эмбер Херд нөхөртөө хандан “Чи эрэгтэй хүн. Чамайг хүчирхийллийн хохирогч болсон гэхэд хэр олон хүн итгэх бол”, “Чи надаас том биетэй, илүү хүчтэй. Иргэний төлөөлөгч, шүүгч нар чи бид хоёрын хооронд асар том ялгаа байгаа мэднэ” гэж хэлсэн нь бичигджээ.

Жүжигчин Жонни Депп, Эмбер Херд нар “The Rum diary” кинонд хамт тоглосныхаа дараа дотносож, 2015 оны хоёрдугаар сард хуримаа хийсэн ч жил хагасын дараа салсан. Тухайн үед Жонни Депп салсан эхнэрийнхээ сэтгэл санааны хохирлын нөхөн төлбөр хэмээн долоон сая ам.доллар төлсөн.





Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Холливудын од Эмбер Херд нөхрөө буюу жүжигчин Жонни Деппийг хүчирхийлсэн бичлэг цацагдлаа  
Үзсэн: 252 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй