Шууд Chart

Хайнга байдлаас ангижирч болно

2020-02-14 10:41:21

Зарим хүмүүс хэт их ачаалал, стресс, насны онцлогоос болж хайнга болдог. Хайнга хүнтэй харилцахад маш хүндрэлтэй. Гэхдээ хайнга байдлаас ангижирч болдог гэнэ.

ЯМАР НЭГЭН ЗҮЙЛД ТӨВЛӨР

Хэрвээ та хайнга болсон мэт санагдаж байвал цагаа хар. Та ойрын 10 минутад хийх зүйлдээ анхаарлаа бүрэн хандуул. Анхаарлаа огт сарниулж болохгүй шүү. Ингээд 10 минут нэг зүйлд төвлөрсний эцэст та ямар нэгэн ажил хийх, хүнтэй уулзах, утсаар ярих үедээ хайнга байдал алга болж, өөртөө итгэлтэй, тайван болсноо мэдэрнэ. Энэ дасгалыг хайнга болох бүрт хийх хэрэгтэй. Аажмаар танд 10 бус 2-3 минут л анхаарлаа төвлөрүүлэхэд хангалттай болно.

Ямар нэгэн эд зүйлсэд анхаарлаа хандуул...

Сэтгэл зүйчид ямар нэгэн эд зүйлсэд анхаарлаа хандуулах нь хайнга байдлаас гарах бас нэгэн арга гэж үздэг. Та доорх хувилбаруудаас нэгийг нь сонго.

-Эргэн тойронд байгаа харандаа, үсэг, бичиг цаас, цаасан дээр бичсэн зүйл, цэцэг зэрэг ямарваа эд зүйлсийг удаан тоол.
-Өчигдөр орой хийсэн 20 үйлдлээ сана.
-Цаас авч, мөрөөдөж байгаа 10 зүйлээ бич. Энэ нь заавал хүрэх зорилго байх албагүй. Харин танд таашаал төрүүлж байх ёстой.
-Өөртөө 2-3 минут гаргаад өөрийн бахархдаг зан чанараа тооч.


Хайнга байдлаас ангижирч болно  
Үзсэн: 495 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй