Шууд Chart

БНХАУ-д төгсөгчдийн нэгдсэн холбоо Ухань хотын эмнэлэгт 22 сая төгрөг хандивлав

2020-02-14 10:59:00

Урд хөршид шинэ төрлийн коронавирусний халдвар дэгдсэнтэй холбоотойгоор Монгол Улсын хэд хэдэн салбараас тус улсад хандив тусламж хүргүүлсээр байна.

Тэгвэл өчигдөр Монголын БНХАУ-д төгсөгчдийн нэгдсэн холбоо болон Ухань хотод төгсөгчдийн нэгдсэн холбооноос 22 сая төгрөгийг Хубэй мужийн Ухань хотын эмнэлэгт хандивласнаа БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яаманд хүлээлгэн өглөө.

Энэ үеэр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын Цай Вэньрүй тэргүүтэй Хятадын дипломат албаны хүмүүс талархал илэрхийлсэн бөгөөд БНХАУ-д төгсөгчдийн нэгдсэн холбооны тэргүүн Б.Артур “2016 оноос хойш, Монгол Улсын 10 мянга гаруй иргэн БНХАУ-д их, дээд сургуулиудад суралцан төгсөж, өдгөө улс эх орныхоо бүхий л салбарт ажиллаж, хоёр орны найрамдал нөхөрлөлийн гүүр болсоор ирсэн. БНХАУ-д шинэ коронавирусний халдвар дэгдсэн гэх мэдээг бид авсан даруйдаа холбооноос ‘Мөнхийн хөрш, энхийн тусламж’ сайн үйлсийн аяныг зохион байгуулсан. Үүнд .

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

БНХАУ-д төгсөгчдийн нэгдсэн холбоо Ухань хотын эмнэлэгт 22 сая төгрөг хандивлав  
Үзсэн: 146 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй