Шууд Chart

Хууль бусаар мод бэлтгэсэн 7 гэмт хэрэг илрүүллээ

2020-02-14 11:17:14

Булган аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгаас улсын хэмжээнд зохион байгуулагдаж байгаа “Сар шинэ 2020” нэгдсэн арга хэмжээний хүрээнд, мөн “Мод тээвэрлэхийг журамлах тухай” Булган аймгийн Засаг даргын 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн А/04 дугаартай захирамжийн биелэлтийг хангаж гудамж, замд хяналт шалгалтыг эрчимжүүлэн ажиллаж байна. Хяналт шалгалтаар хууль бусаар мод бэлтгэсэн 7 гэмт хэрэг илрүүлэн тээврийн хэрэгслүүдийг түр саатуулан, шалгалтын ажиллагааг явуулж байна.

Эх сурвалж: ТЦА


Хууль бусаар мод бэлтгэсэн 7 гэмт хэрэг илрүүллээ  
Үзсэн: 286 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй