Шууд Chart

Давагдашгүй хүчин зүйлийг тодорхойлуулж, бизнесээ хамгаалах боломжтой

2020-02-14 12:00:04

Монголын радиогийн “Хурд” агентлаг энэ долоо хоногт “Онцгой нөхцөл, давагдашгүй хүчин зүйл” гэсэн сэдвийг онцолж байна. Шинэ төрлийн коронавирусний улмаас хөл хорио тогтоогоод байгаа гэнэтийн энэ үед давагдашгүй хүчин зүйлтэй холбоотойгоор хувь хүн болон аж ахуйн нэгжүүдэд хөдөлмөрийн болон зээлийн гэрээгээ эргэн харах шаардлага тулгарч байна. Коронавирусний хорио цээрээс шалтгаалж эрсдэлд ороод байгаа бизнес эрхлэгчдийг хамгаална гэж Монголын үндэсний, худалдаа аж үйлдвэрийн танхим мэдэгдээд байна.

Өөрөөр хэлбэл, бусадтай хийсэн бизнес, хамтын ажиллагааны гэрээний үүргээ биелүүлж чадаагүй нөхцөл байдал үүсч, бизнест нь эрсдэл учирч байгаа бол МҮХАҮТ-д хандан давагдашгүй хүчин зүйлийг тодорхойлуулж, бизнесээ хамгаалах боломжтой юм.

МҮХАҮТ-ын Гарал үүсэл гэрчилгээ Ата карнейн олголт хариуцсан мэргэжилтэн н.Хулангийн тайлбарыг хүргэе.

Коронавирусний тархалтаас үүдэлтэй хорио цээрийн онцгой нөхцөлд нийгмийн хариуцлагын хүрээнд бизнес эрхлэгчдээ дэмжих зорилгоор МҮХАҮТ Давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээний хураамжийн үнийг энэ оны гуравдугаар сарын 2 хүртэл чөлөөлж, үнэ төлбөргүй болгоод байна. 


Давагдашгүй хүчин зүйлийг тодорхойлуулж, бизнесээ хамгаалах боломжтой  
Үзсэн: 162 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй