Шууд Chart

Нийтийн тээврээр зорчих хүний тоо 35 хувиар буурчээ

2020-02-14 12:25:22

Хөл хорио тогтоосноос хойш нийтийн тээврээр зорчих хүний тоо 35 хувиар буурчээ. Нийтийн тээврээр зорчигчдын 20 орчим хувийг оюутан, 15 хувийг сурагчид эзэлдэг. Өнөөдрийн байдлаар нийтийн тээвэрт зорчигчдоос тэдний эзлэх хувь буурчээ. Өглөө, оройд ажил эхлэх, тарах цагт зорчигчдын тоо нэмэгдэж, өдрийн цагт цөөхөн хүн зорчиж байна гэж жолооч нар хэлж байна. Түүнчлэн замын хөдөлгөөний ачаалал буурч, түгжрэл үүсэхгүй байгаа гэж тэд ярилаа.

Улаанчулуут, Зүүн салаа-Зурагт, Нисэх, Яармаг чиглэлийн нийтийн тээврийн жолоочийн яриаг сонсгоё. 

Нийслэлийн хэмжээнд 94 чиглэлд 924 автобус үйлчилж байна. Хэдийгээр зорчигчдын тоо буурсан ч хүйтний улирал дуусаагүй байгаа учраас автобусны гаралтын тоог бууруулахгүй гэж Нийтийн тээврийн үйлчилгээний газрын хэлтсийн дарга Цэцэгмаа мэдээллээ.

Иргэд амралтын өдрүүдэд гэр бүлээрээ ууланд алхах нь нэмэгдсэн. Тиймээс Нийтийн тээврийн үйлчилгээний газраас Хөгжим бүжгийн коллежоос Богдхан уул хүртэл шинэ чиглэл нэмж, дөрвөн автобус үйлчилгээнд гаргажээ. 


Нийтийн тээврээр зорчих хүний тоо 35 хувиар буурчээ   
Үзсэн: 276 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй