Шууд Chart

Дональд Трампын Ираны эсрэг дайн зарлах эрх мэдлийг хумих тогтоолыг сенатын танхим дэмжлээ

2020-02-14 12:47:37

Иран, АНУ-ын хоорондох харилцаа хурцадмал байдалд байгаа энэ цаг үед  Америкийн сенат Ерөнхийлөгч Дональд Трампын дайн зарлах эрх мэдлийг хумих тогтоолыг дэмжээд байна. Өөрөөр хэлбэл, Дональд Трамп Конгрессын зөвшөөрөлгүйгээр Ираны эсрэг дайны ажиллагааг явуулахыг хориглох юм. Гэхдээ энэ тогтоолын төсөл дээр цагаан ордны тэргүүн өөрөө хориг тавих нь тодорхой байна.

Өнгөрсөн сард АНУ Ираны генерал Касим Солейманийн амь насанд халдсан хэрэг гарч, дэлхий дахинд шуугиан дэгдээж байсан юм. Ираны генералыг дрон ашиглан хөнөөх энэхүү нууц ажиллагааг ерөнхийлөгч Дональд Трамп удирдан явуулсан. Үүний дараагаар АНУ Ираны сөргөлдөөн улам хурцдаж, дайны ирмэгт ирсэн юм. Тэгвэл АНУ-ын  Конгресс Иран, АНУ-ын хооронд зэвсэгт мөргөлдөөн гарахаас сэргийлэх үүднээс ерөнхийлөгч Дональд Трампын Ираны эсрэг дайн зарлах эрх мэдлийг хумих хуулийн төслийг боловсруулан хэлэлцэж эхлээд байна. Энэхүү тогтоол батлагдвал ерөнхийлөгч Дональд Трамп Ираны эсрэг цэрэг хөдөлгөх асуудлыг бие даан бус харин Конгресстой хэлэлцэж, Сенатын гишүүдийн зөвшөөрлийг авч байж шийдвэрлэх ёстой болж байна.

Тус тогтоолын талаарх санал хураалтыг сенат явуулсан бөгөөд 55 гишүүн дэмжиж, 45 гишүүн эсрэг санал өгсөн байна. Ерөнхийлөгч Трампын Иранд дайн зарлах боломжийг хязгаарласан тогтоолын санал хураалтын үеэр Бүгд Найрамдах намын 8 гишүүн Ардчилсан намын талд санал өгчээ.  Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах нам сенатад олонхийн суудалтай хэдий ч тус намын зарим гишүүн ийнхүү эсрэг кнопыг дарснаар хуулийн төсөл дэмжигджээ. Гэхдээ энэхүү тогтоол дээр ерөнхийлөгч Дональд Трамп гарын зурснаар хууль болон хэрэгжих боломжтой.

Харин цагаан ордны тэргүүн тогтоолыг гацаанд оруулах нь тодорхой юм. Тэрээр энэ тогтоол ерөнхийлөгчийн гарыг хүлээж байгаатай ялгаагүй гэж шүүмжилж байсан юм.  Америкийн төлөөлөгчдийн танхим өнгөрсөн 1-р сард тус  тогтоолыг хэлэлцэж дэмжсэн бол  Сенатын санал хураалт мөн ийнхүү явагдаад байна.

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Дональд Трампын Ираны эсрэг дайн зарлах эрх мэдлийг хумих тогтоолыг сенатын танхим дэмжлээ   
Үзсэн: 170 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй