Шууд Chart

Б.Ойдовын "Хун шувууны инээмсэглэл" бэсрэг роман алтан цомд нэр дэвшжээ

2020-02-14 12:50:08

Бүтээн байгуулагч “NextStop”-оос “Монголчууд 2019 онд юу бүтээв” гэсэн санал асуулгаар алтан цомын эзнийг тодруулж байгаа билээ.

Уг арга хэмжээнд зохиолчдоос гурван хүний нэрийг дэвшүүлсний нэг нь Б.Ойдовын “Хун шувууны инээмсэглэл” бэсрэг роман багтжээ.

Энэхүү цомд хувь хүн болоод албан байгууллага тодорхойлолт өгдөггүй, харин зохион байгуулагч нар өөрсдөө шударгаар шилж сонгодог аж.

Зохион байгуулагчид дээрх номыг тодорхойлохдоо “...1960-аад оны дундуур урд хөршид “Соёлын хувьсгал” хэрхэн яаж өрнөж, төгсөв. Эцэстээ юу болов. Хэний зөв ба буруу байв. Эгэл жирийн хүний амьдралд ямархан мөр үлдээв. Хатуу харгис хэт ревзионистууд, шорон гяндан, хүнд хүчир зовлон бэрхшээлийн эсрэг хараад ханамгүй үзэсгэлэн гоо, уян зөөлөн, үнэнч хайр, итгэл... Үйл явдал иймэрхүүгээр өрнөх ч зохиолчийн өгүүлэмжээс далд нууцлаг, учир битүүлэг, тайлагдашгүй оньсого мэт байх Дорнын сэтгэлгээний давуу тал л нэвт үнэртэнэ...” гэж бичжээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Б.Ойдовын "Хун шувууны инээмсэглэл" бэсрэг роман алтан цомд нэр дэвшжээ  
Үзсэн: 163 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй