Шууд Chart

Сүүлчийн үсэрхэг арслан заануудын мөхөл генийн өөрчлөлттэй холбоотой

2020-02-14 13:40:01

Дэлхийн дээр амьдарч байсан сүүлчийн арслан заануудын талаарх нэгэн шинэ судалгаа гарсан байна. Энэхүү судалгаанд сүүлийн буюу Врангелийн арал даар амьдарч байсан үсэрхэг арслан заануудын мөхлийн шалтгааныг тодорхойлсон байна. Судлаачид арслан заануудад генийн өөрчлөлт явагдаж, үржиж чадахаа байсан учраас мөхсөн гэж үзсэн байна.

Нэгэн цагт үсэрхэг арслан заанууд бөмбөрцгийн хойд бүс нутгаар ихээхэн тархсан байжээ. Судлаачид үсэрхэг арслан заануудын мөхөл хоёр шатлалтайгаар буюу хоёр өөр цаг үед явагдсан гэж үздэг юм. Одоогоос 10 500 жилийн өмнө дэлхий дулаарч, арслан заануудын идээшиж дассан газар нутаг хумигдаж эхэлснээр эхний мөхлийн үе шат явагджээ. Харин өнөөгийн Аляска мужийн Сент Пол болон Врангелийн арал дээрх арслан заанууд хавьгүй урт хугацаанд оршин тогтнож байжээ. Сент Пол арал дээр 5600 жилийн өмнө, Врангелийн арал дээр 4000 жилийн өмнө арслан заанууд амьдарсаар байсан гэж үзсэн юм.

Арктикийн далайд орших Врангел арал нь Сибирийн эргээс холгүй. Эрдэмтэд Врангел арлын арслан зааны генийг Азийн жирийн зааны ДНХ-тэй харьцуулснаас гадна дэлхийн өөр бүс нутагт амьдарч байсан арслан зааны гентэй мөн давхар харьцуулан судласан байна. Судлаачид энэхүү арлын арслан заануудын гене ихээхэн өөрчлөлтөд орсон болохыг ийнхүү тогтоожээ. 

Генийн өөрчлөлт арслан заануудын үржилт орох чадварыг алдагдуулснаас гадна тэдний үнэрлэх чадварт хүртэл сөргөөр нөлөөлж. Тодруулбал, сүүлчийн арслан заанууд цэцэгний үнэрийг мэдэрдэггүй байсан талаар онцолжээ. Тэд үнэрлэх чадвараа алдсанаар хэрэгцээтэй хоол хүнсээ олоход бэрх болжээ. Врангел арлын эртний заанууд хавчигдмал газар нутаг амьдарч байснаас гадна тоо толгой нь цөөн байсан юм. Иймээс ч арслан заануудын үржилд орших үйл явц эрс  муудаж мөн тэдний хоорондох генийн ялгаатай байдал алдагдсан талаар ийнхүү судалгаа нийтлэгджээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Сүүлчийн үсэрхэг арслан заануудын мөхөл генийн өөрчлөлттэй холбоотой  
Үзсэн: 1418 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй