Шууд Chart

Хонгор минь

2020-02-14 13:53:39

"Чингис хаан" хамтлагийн "Хонгор минь" дууг хүргэе. Энэ дууны хөгжим болон шүлгийг "Чингис хаан" хамтлагийн ахлагч Д.Жаргалсайхан 1998 онд зохиожээ. 

Хонгор минь 

Санаа нь уул нь цагаахан юмсан
Сайн л явдаг байгаадаа хонгор минь
Хоног өдрийн уртад битгий мартаарай гэж
Хоолой зангирч билээ хонгор чи минь
Яалаа гэж чамайгаа мартахбилээ дээ
Яаруу сэтгэл минь чамдаа тэмүүлнэ
Миний дуунд итгэдэг шигээ
Наддаа чи минь үргэлж итгээрэй
Мэнгэ нь наддаа таарсан юмсан
Мэнд л явдаг байгаадаа хонгор минь
Хүний олны дунд битгий мартаарай гэж
Хөнгөн гуниглаж билээ хонгор чи минь
Яалаа гэж чамайгаа мартах билээ дээ
Яаруу сэтгэл минь чамдаа тэмүүлнэ
Миний дуунд итгэдэг шигээ
Наддаа чи минь үргэлж итгээрэй
Ааш нь ерөөсөө зөөлхөн юмсан
Амар л явдаг байгаа даа хонгор минь
Алс холын газар битгий мартаарай гэж
Аминчхан захиж билээ хонгор чи минь
Яалаа гэж чамайгаа мартах билээ дээ
Яаруу сэтгэл минь чамдаа тэмүүлнэ
Миний дуунд итгэдэг шигээ
Наддаа чи минь үргэлж итгээрэй 


Хонгор минь  
Үзсэн: 220 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй