Шууд Chart

Үндэсний Статистикийн хороо статистикийн мэдээллээ цахимаар хүргэнэ

2020-02-14 14:11:47

ҮСХ-ноос 2020 оны 2 дугаар сарын 17-ны нийгэм, эдийн засгийн тоон мэдээлэл хүргэх Хэвлэлийн бага хурлыг цуцлаж, статистикийн мэдээллээ цахимаар хүргэх болсныг мэдэгдэж байна.

Монгол Улсын Засгийн газраас "COVID-19" коронавирусийн халдварт өвчнөөс сэргийлэх зорилгоор “Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт” хэсэгчлэн шилжүүлсэн.

Энэхүү шийдвэрийн дагуу Үндэсний Статистикийн хорооноос энэ оны 2 дугаар сарын 17-ны өдөр хийх “Монгол Улсын эдийн засаг, нийгмийн байдал” статистикийн мэдээллийн хэвлэлийн бага хурлыг цахим хэлбэрээр хийхээр боллоо.

Та бүхэн манай албан ёсны цахим хуудас 1212.mn болон facebook-ийн “Үндэсний Статистикийн хороо” хуудсаар дамжуулан статистик мэдээллээ Даваа гарагийн 10:00 цагаас хүлээн авна уу.

Хэвлэл мэдээллийн байгууллагуудыг сайн чанарын видео бичлэгээр хангах тул 91100461, 19001212, 263152 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.

Эх сурвалж: ҮСХ


Үндэсний Статистикийн хороо статистикийн мэдээллээ цахимаар хүргэнэ  
Үзсэн: 192 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй