Шууд Chart

Дэлхийн чансааны оноо олгох хоёр тэмцээн энэ амралтын өдрүүдэд болно

2020-02-14 16:13:34

Жүдо бөхийн дэлхийн чансааны оноо олгох хоёр тэмцээн энэ амралтын өдрүүдэд зэрэг болно.  

Тодруулбал Словак Улсын Братислав хотноо маргааш жүдо бөхийн эмэгтэйчүүдийн Европын нээлттэй тэмцээн зохиогдох ба 30 орны 186 жүдоч оролцохоор болжээ.

Тус тэмцээнд манай улсаас -48 кг жинд Г.Наранцэцэг, -78 кг жинд О.Мөнхцэцэг, +78 кг жинд Э.Гандиймаа нар зодоглох мэдүүлгээ өгөөд байна.

Харин хоёрдугаар сарын 15-16-ны өдрүүдэд Австрийн Оберварт хотноо эрэгтэйчүүдийн Европын нээлттэй тэмцээн зохион байгуулагдах ба 47 орны 285 жүдоч оролцоно. Тус тэмцээнд манай улсаас дараах бөхчүүд зодоглоно.

-60 кг жинд Б.Сүхбат

-60 кг жинд Э.Сумъяабазар

-73кг жинд Л.Анхзаяа

+100 кг жинд О.Цэцэнцэнгэл

+100 кг жинд Б.Тэмүүлэн нарын таван бөх барилдах мэдүүлгээ өгөөд байна.

Эмэгтэйчүүдийн Братиславын нээлттэй тэмцээний хуваарь: /Улаанбаатарын цагаар/

Хоёрдугаар сарын 15-ны өдөр

17:00 цагаас бүх жингийн урьдчилсан болон хагас шигшээ барилдаан

22:30 Нээлтийн ажиллагаа

23:00 цагаас медалийн төлөөх барилдаан

Эрэгтэйчүүдийн Обервартын нээлттэй тэмцээний хуваарь: /Улаанбаатарын цагаар/

Хоёрдугаар сарын 15-ны өдөр

17:00 цагаас -60, -66, -73 кг жингийн урьдчилсан болон хагас шигшээ барилдаан

23:00 цагаас дээрх жингүүдийн медалийн төлөөх барилдаан

Хоёрдугаар сарын 15-ны өдөр

17:00 цагаас -81, -90, -100, +100 кг жингийн урьдчилсан болон хагас шигшээ барилдаан

23:00 цагаас дээрх жингүүдийн медалийн төлөөх барилдаан эхэлнэ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Дэлхийн чансааны оноо олгох хоёр тэмцээн энэ амралтын өдрүүдэд болно   
Үзсэн: 560 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2020-02-15 16:52
-100kgd Serekiig yagaad oroltsuulahgui bn JUDO holboo?

Бидэнтэй нэгдээрэй