Шууд Chart

Монголын таван баг хаалттай шатанд орох эрхийн төлөө өрсөлдөнө

2020-02-14 16:16:13

Цахим спортын 2020 оны CS:GO major болох “ESL one Rio 2020” тэмцээний Зүүн Азийн бүсийн талаар бид өмнө нь мэдээлсэн. Тодруулбал, Монгол Улсын “August” болон “Mazaalai”, Японы “Absolute”, Өмнөд Солонгосын “MVP PK” баг тус тэмцээний хаалттай шатанд шууд уригдсан юм.

Тус шатанд нийт найман баг өрсөлдөх бөгөөд энэ сарын 15-16-нд буюу маргааш, нөгөөдөр болох Зүүн Азийн бүсийн нээлттэй сонгон шалгаруулалтаас үлдсэн багууд тодрох юм.

Тэгвэл нээлттэй сонгон шалгаруулалтад Монголоос доорх зураг дээрх таван баг өрсөлдөхөөр болжээ.

Сонирхуулахад, “ESL one Rio 2020” тэмцээний хаалттай шатанд тэргүүлсэн хоёр баг ирэх дөрөвдүгээр сарын 26-наас тавдугаар сарын 2-нд Бразил улсад зохиогдох “Asia minor” тэмцээнд оролцох эрхийн эзэн болно.



Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Монголын таван баг хаалттай шатанд орох эрхийн төлөө өрсөлдөнө  
Үзсэн: 165 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй