Шууд Chart

ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно

2020-02-15 07:02:29

Өнөөдөр аргын тооллын 2020 оны хоёрдугаар сарын 15. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны "Урвуулагч" хэмээх шороон гахай жилийн Өвлийн адаг улаагчин үхэр сарын Билгийн тооллын 22. Санчир гараг. Хонгорцог одтой, дөрвөн ногоон мэнгэтэй шар хулгана өдөр.

Барилдлага: Түлэх
Шүтэн барилдлага: Хурьцахуй
Суудал: Гал

Өдрийн наран 8 цаг 00 минутад мандан, 18 цаг 13 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, лусыг тахих, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн.

Улааны үйл, төлөг тавих, морь уралдах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно хэмээжээ.

 


ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно  
Үзсэн: 318 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй