Шууд Chart

“Өсөхөөс сурсан үндэсний хэл” нэвтрүүлэг

2020-02-15 09:45:36

Монголын радиогийн “Өсөхөөс сурсан үндэсний хэл” нэвтрүүлэг.

“Бичгийн мэргэд” цуврал: “Эрдэнэ мэргэн бандид, ханчин хамба Жамъянгаравын яруу найраг” сэдвээр бэлтгэсэн дугаарын 3-р хэсэг. “Жамъянгаравын Эсэруагийн эгшиг дуун”-ы тухай МУБИС-ийн багш,доктор Д.Ганболдтой ярилцана.

“Хөх дурсгал” булан “Судар бичгийн  алтан сангаас”: “Майдарын ерөөл - Жамбиймолом” судрын тухай танин мэдэхүйн мэдээлэл.

“Эх хэл соёлоо дээдэлье” буланд  МУИС-ийн багш доктор Пүрэвжанцан оролцож, “шумал, шуудуун, шумгай, шуувч” зэрэг “мартагдсан монгол” үгийг тайлбарлана.

Мөн “Орчуулж болох монгол үг” буланд “зоотехник, зоопарк, йог, йод, мандолина” зэрэг үгийг тайлбарлана.

Нийтэлсэн: Mонголын радио

“Өсөхөөс сурсан үндэсний хэл” нэвтрүүлэг   
Үзсэн: 207 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Zochin [127.0.0.xxx] 2020-02-15 13:55
MNB angil heleer nevtruuleg gargahaa bolio bas buriad tuva kazak heleer bas gargaz bolohgui mongol hel bol ulsiin darhalaa shuu

Бидэнтэй нэгдээрэй