Шууд Chart

Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажиллаж байна

2020-02-15 12:37:04

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2020 оны 10 дугаар зарлиг, Засгийн газрын 2020 оны 62 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2020 оны хоёрдугаар сарын 12-ны өдрийн А/49 дүгээр тушаалаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны нийт ажилтан, албан хаагчдыг 2020 оны гуравдугаар сарын 2 хүртэл өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажиллах хуваарь, ажлын төлөвлөгөөг баталлаа.

Үүний дагуу Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны хамт олон холбогдох байгууллагуудтай мэдээлэл солилцох, шуурхай удирдлагаар хангах, бодит мэдээлэл хүргэх, газар дээр нь хянаж шалгах зэргээр ажиллаж эхлээд байна.

Эх сурвалж: Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба


Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажиллаж байна  
Үзсэн: 421 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй