Шууд Chart

Хүнсний бүтээгдэхүүнийг их хэмжээгээр нөөцлөхгүй байхыг уриаллаа

2020-02-15 14:41:37

Монгол Улс “коронавирус буюу ковид-19” халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор БНХАУ-тай хиллэх хилээ хаасан. Үүнтэй холбогдуулан нийгмийн сүлжээгээр зах, худалдааны төв амарч, орон даяар хүнсний хомсдол үүсч болзошгүй гэх ташаа мэдээлэл тарж байна.

БНХАУ-тай хиллэх хилээ хаасан ч тус улсаас хүнсний бүтээгдэхүүн экспортлох ажиллагаа хэвийн үргэлжилж байгааг салбарын яамнаас мэдээллээ. “Гол нэрийн бараа бүтээгдэхүүний нөөц хангалттай байгаа тул хомсдол үүсэхгүй” гэж ХХААХҮЯ-ны Хүнсний үйлдвэрийн хөгжлийн бодлогын зохицуулалтын газрын дарга н.Гантогтох хэллээ.

Монгол Улс БНХАУ-д шувууны ханиад дэгдсэнтэй холбогдуулан тахиа, гахайн мах, өндөг экспортлохыг хориглоод байна.


Хүнсний бүтээгдэхүүнийг их хэмжээгээр нөөцлөхгүй байхыг уриаллаа  
Үзсэн: 969 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй