Шууд Chart

Давсны хэрэглээгээ багасгаснаар зүрх, судасны өвчлөлөөс сэргийлнэ

2020-02-15 14:53:41

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хоногт 5 грамм давс хэрэглэхийг зөвлөдөг. Гэвч манай улсын насанд хүрсэн хүн хоногт 11 грамм давс хэрэглэж байгааг судлаачид хэлж байна. Гэхдээ бүс нутгаасаа хамаарч давсны хэрэглээ өөр өөр байна. Тодруулбал, зүүн бүсийн аймгуудад 8-9 грамм давс хэрэглэж байхад баруун бүсийн аймгуудад 15 грамм давс хэрэглэж байна.

Давс хэтрүүлэн хэрэглэснээр манай улсад зүрх судасны өвчлөл, ходоодны хорт хавдрын өвчлөл нэмэгдэж байна. Тиймээс давсны хэрэглээгээ бууруулах шаардлагатайг Нийгмийн Эрүүл мэндийн Үндэсний төвийн Хоол судлалын албаны эрдэм шинжилгээний ажилтан н.Энхтунгалаг хэллээ.

2017 онд Эрүүл мэндийн сайдын тушаалаар хүнсний бүтээгдэхүүний сав баглаа боодолд тухайн бүтээгдэхүүнд агуулагдах шимт бодисын мэдээллийг заавал бичих журам баталсан. Тиймээс хүнсний бүтээгдэхүүн худалдаж авахдаа шошгон дээрх мэдээллийг шалгаж хэвшээрэй. Мөн давсны хэрэглээгээ бууруулахын тулд түргэн хоол, давсалсан бүтээгдэхүүн хэрэглэхгүй байхыг хичээх хэрэгтэй. Үүний оронд хүнсэндээ шинэ ногоо, жимс, сүү цагаан идээ түлхүү хэрэглэхийг эмч мэргэжилтнүүд зөвлөж байна. 


Давсны хэрэглээгээ багасгаснаар зүрх, судасны өвчлөлөөс сэргийлнэ  
Үзсэн: 177 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй