Шууд Chart

Монгол орны нутаг дэвсгэрийн 8 хувь нь л ойгоор бүрхэгддэг 

2020-02-15 16:54:27

Уур амьсгалын өөрчлөлт, дулаарал дэлхийн олон оронд гамшиг дагуулж, хуурайшил, цөлжилтийн хамрах хүрээ маш хурдан тэлсээр байна. Цөлжилт, газрын доройтолд өртөмтгийд тооцогдох хуурай, гандуу бүс нутаг дэлхийн эх газрын нийт нутгийн 41 хувийг эзлэх болсон бөгөөд энд хоёр тэрбум хүн амьдарч байна. Цөлжилт, газрын доройтлоос үүдсэн эдийн засгийн хохирол дэлхийн хэмжээнд жилд 42 тэрбум ам.долларт хүрчээ. Монгол Улс Төв Азийн орнуудаас хамгийн ихээр цөлжсөн улсуудын тэргүүнд бичигдэж байна.

Судалгаагаар Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 77.8 хувьд нь цөлжилтийн аюул учирчээ. Тодруулбал, Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 77.8 хувь нь их, бага хэмжээгээр цөлжилт, газрын доройтолд өртжээ. Өмнөговь аймгийн Номгон, Мандал- Овоо, Цогт-Овоо, Өвөрхангай аймгийн Баруун-Баян-Улаан, Бүрд, Баянхонгор аймгийн Баян-Овоо, Бөмбөгөр, Богд, Говь- Алтай аймгийн Төгрөг сумдын нутаг цөлжилтийн хүчтэй зэрэглэлд багтдаг байна. Нутаг дэвсгэрийн хувьд говийн бүс нутагт байгалийн хүчин зүйлс, зүүн бүсэд хүний нөлөө давамгайлсан нь их байдаг аж.

Эх сурвалж: Экологийн цагдаагийн алба 


Монгол орны нутаг дэвсгэрийн 8 хувь нь л ойгоор бүрхэгддэг   
Үзсэн: 422 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй