Шууд Chart

Монгол Улсын начин Б.Даваа-Очир

2020-02-18 09:48:16

“ТЭЦ-4” компани, “Сvлд” спорт хороо, “Хөвсгөлийн хүчтэн” дэвжээний бөх, Монгол Улсын начин Батбаярын Даваа-Очир Хөвсгөл аймгийн Их-Уул суманд 1993 онд төрсөн. Бага байхаасаа барилдах дуртай байсан хүү 17 насандаа сумандаа үзүүрлэж, дараа жил нь сумынхаа 80 жилийн ойгоор түрүүлж, сумын заан цол хүртсэн.

Барилдааны онцлог нь сугадсан барьцнаас барилддаг. Сугадаж тонгорох, мордох, араар хашиж мордох гэх мэт мэхийг түлхүү хийдэг. Сэтгэлзvй сайтай, дайчин барилдаантай бөх юм.

Анх Улаанбаатар хотод 58 кг жинтэй, жижиг биетэй хүү Монгол Улсын арслан Х.Мөнхбаатартай бэлтгэл хийж эхлэсэн ба удалгvй сумын цолтон болон цолгvй бөхчvvдийн барилдаанд гарч эхэлсэн байна. Тэгэхдээ “хатуу боорцог” гэдгээ мэдрүүлж эхлээд байв.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Монгол Улсын начин Б.Даваа-Очир  
Үзсэн: 2279 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл бичих боломжгүй байна!
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй