Шууд Chart

Турк дэх ОХУ-ын Элчин сайдын амь насанд заналхийлсээр байна

2020-02-18 10:28:47

Турк дэх ОХУ-ын  элчин сайдын амь  насанд  халдахаар  заналхийлсэн хэвээр  байна. Энэ тухай  элчин сайд  Алексей Ерхов Оросын хэвлэлд өгсөн ярилцлагынхаа үеэр мэдэгдсэн байна. Сири дэх  нөхцөл байдлаас үүдэлтэйгээр Туркийн олон нийтийн сүлжээнд Оросыг  эсэргүүцсэн үзэл  бодол  идэвхжиж, гутаан доромжилсон өнгө  аяс бүхий  пост  комментууд их  нийтлэх болсон.

Хамгийн  сүүлд  л гэхэд  элчин сайдын яамныхныг, Оросын  цэрэг дайчдыг  ч заналхийлсэн  тайлбар  бичлэгүүдийг  олон нийтийн  сүлжээнд оруулсан байсныг тэрээр  хэвлэлийнхэнд үзүүлсэн аж. Тиймээс  тэрээр үүнийг үл  тоомсорлож болохгүй,  дипломатууд  төдийгүй  Оросын иргэдийн  аюулгүй байдлыг хангахад анхаарах хэрэгтэйг мэдэгдсэн байна.

Гэхдээ 2 улсын ард түмнүүдийн  хооронд  дайсагнах хандлагыг  өдөөн турхирч болохгүйг онцгойлон анхааруулжээ.  Турк  дэх  Оросын  элчин сайдын яамны  хэвлэлийн  атташе Ирина  Касимовагийн мэдээлснээр Туркийн эрх баригчид Анкара дахь  Оросын дипломат төлөөлөгчийн газрыг нэмэлт хамгаалалтад  аваад  байгааг  мэдэгдсэн  байна.  Мөн Кремлийн ордноос   Оросын  дипломатууд,  иргэдийн   аюулгүй байдлыг хангах бүхий л арга хэмжээ авна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Турк дэх ОХУ-ын Элчин сайдын амь насанд заналхийлсээр байна  
Үзсэн: 187 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй