Шууд Chart

Таны бэлэглэсэн нэг удаагийн цус 3 хүний амь насыг аварна

2020-02-18 10:33:10

Шинэ коронавирус /Covid-19/-ний халдвараас сэргийлж Монгол Улс өндөржүүлсэн бэлэн байдалд шилжээд байна. Эмнэлгүүдэд цус, цусан бүтээгдэхүүний хэрэгцээ, шаардлага ч хэвийн хэмжээнээсээ буурахгүй байгаа аж. Ийм онцгой нөхцөл байдал үүссэн үед Цусны албаны үйл ажиллагааг дэмжиж, цусаа бэлэглэх сайн санааны үйлст байгууллага, хамт олноороо идэвхтэй хамрагдахыг нийт төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, иргэд, идэвхтэн доноруудад уриалж байна.

Сар шинийн баярыг энэ удаад тэмдэглэхгүй байх захирамжийг төрийн шийдвэр гаргах түвшинд гаргаад байгаа нь цусаа бэлэглэх сонирхолтой хэн бүхэнд идэвхжих боломжтой цаг хугацаа юм. Таны бэлэглэсэн нэг удаагийн цус гурван хүний амь насыг аварна.


Таны бэлэглэсэн нэг удаагийн цус 3 хүний амь насыг аварна   
Үзсэн: 175 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй