Шууд Chart

Гавьяат жүжигчин Э.Амартүвшин “Метрополитен” театрын тайзнаа дуулна

2020-02-18 10:33:01

Монгол Улсын гавьяат жүжигчин Э.Амартүвшин дэлхийн хамгийн нэр хүндтэй театруудын тэргүүнд ордог АНУ-ын Нью-Йорк хотын алдарт “Метрополитен” театрын тайзнаа дуулахаар болжээ.

Тодруулбал, тэрбээр 3900 үзэгчийн суудалтай “Метрополитен” театрын тайзнаа 2020-2021 оны дөрөв, тавдугаар сард алдарт хөгжмийн зохиолч Ж.Вердийн “Травиата” дуурийн гол дүр болох эцэг Жорж Жермоны дүрд дуулах юм байна.

Энэ хүндтэй шагналд шилдэг симфони хөгжмийн удирдаач гурав, дуурийн найруулагчид гурав, театрын төрөлд гурав, урлагийн хувцасны дизайнерууд зэрэг 27 шилдэг урлагийн зүтгэлтнүүд багтаад буй.

Италийн Засгийн газар болон Ерөнхийлөгчийн ивээл дор тус улсын Соёлын өв бүтээл, аялал жуулчлалын яам, Залуучуудын холбоод, Олон улсын дуурийн театруудын хамтарсан холбоод, Симфони найрал хөгжмийн холбоод болон ВЕРОНА сан зэрэг мэргэжлийн өндөр статустай олон улсын сонгодог урлагийн сангууд хамтран тодруулж, ивээн тэтгэдэг аж.

 





Нийтэлсэн: У.Баярсайхан

Гавьяат жүжигчин Э.Амартүвшин “Метрополитен” театрын тайзнаа дуулна  
Үзсэн: 178 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй