Шууд Chart

“Аладдин” киноны хоёрдугаар ангийг бүтээнэ

2020-02-18 11:32:52

“Disney” кино компани “Дамбо”, “Мулан”, “Араатны хаан арслан” зэрэг цөөнгүй хүүхэлдэйн киногоо дэлгэцийн бүтээл болгон “хөрвүүлсэн”. Тэгвэл эдгээр бүтээлийн нэг билээ.

Тэгвэл “Disney” кино компанийн зүгээс өндөр ашиг орлого олсон “Аладдин” бүрэн хэмжээний киноны дараагийн ангийг бүтээхээр болсон байна. “Аладдин” киноны найруулагчаар Гай Ричи ажиллаж, гол дүрийг Наоми Скотт болон Мена Массуд, Вилл Смит нар бүтээсэн. Харин шинэ ангийн найруулагч хараахан тодорхой болоогүй бөгөөд кино зохиолыг Жон Гэйтинс, Андреа Берлофф нар бичихээр болжээ.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

“Аладдин” киноны хоёрдугаар ангийг бүтээнэ  
Үзсэн: 485 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй