Шууд Chart

Орон сууцанд үйлдвэрлэл эрхэлсэн модон эдлэлийн цехийн үйл ажиллагааг зогсоолоо

2020-02-18 11:50:16

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт иргэнээс ирүүлсэн гомдлын дагуу Баянзүрх дүүргийн 5-р хороо, 80 дугаар байрны зоорийн давхарт байрлах модон эдлэлийн цех, сийлбэрийн урлангийн үйл ажиллагаанд шалгалт хийлээ. Шалгалтаар  нийтийн зориулалттай орон сууцанд 40 дБА-иас их хэмжээний дуу чимээ гаргасан үйлдвэрлэл эрхэлсэн байх тул зөрчил гаргасан иргэнд холбогдуулан Зөрчлийн тухай хуулийн 12.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Зөрчлийн хэрэг үүсгэн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, үйл ажиллагаа ашиглалтыг зогсоох Прокурорын тогтоол, эрх бүхий албан тушаалтны даалгавар хүргүүлэн, шийтгэлийн арга хэмжээ авч,  гүйцэтгэлд нь хяналт тавин  ажиллаж байна.


Орон сууцанд үйлдвэрлэл эрхэлсэн модон эдлэлийн цехийн үйл ажиллагааг зогсоолоо  
Үзсэн: 163 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй