Шууд Chart

Өлгий-Ховд чиглэлийн авто замын шалган нэвтрүүлэх постод дэмжлэгт хяналт хийж байна

2020-02-18 11:58:37

Өлгий-Ховд чиглэлийн авто замын шалган нэвтрүүлэх цэгт Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, Автотээврийн төв, Эрүүл мэндийн газрын ажилтан, албан хаагчид хариуцлагатай жижүүрийн албан үүргийг гүйцэтгэж байна.

2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 14.00 цагаас 22.00 цагийн хооронд шалган нэвтрүүлэх цэгээр орох, гарах чиглэлд нийт 111 тээврийн хэрэгсэл, 464 зорчигч зорчсон ба зорчигч нарт Эрүүл мэндийн газрын мэргэжилтэн үзлэг хийж биеийн халууныг хэмжихэд халдварт өвчний шинж тэмдэг илрээгүй хэвийн байлаа.

Эх сурвалж: Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газар


Өлгий-Ховд чиглэлийн авто замын шалган нэвтрүүлэх постод дэмжлэгт хяналт хийж байна  
Үзсэн: 159 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй