Шууд Chart

Женнифер Лопес усны хувцастай зургаа цахим хуудсандаа оруулжээ

2020-02-18 13:59:23

Дуучин, бүжигчин, жүжигчин Женнифер Лопес усны хувцастай гэрэл зургаа цахим хуудсандаа оруулжээ.

Өдгөө зуугийн талыг насалж буй тэрбээр өмнө нь өгсөн ярилцлагадаа “Фитнессээр өдөр бүр хичээллэдэг минь ийм үр дүнг өгч байна” гэж байсан юм.

Тиймээс бүсгүйчүүдэд зориулж, дасгал сургуулилтынхаа зарим хэсгээс ч сонирхуулсан байна.

Дээрх зургийнх нь дор дэмжигчид нь “Төгс төгөлдөр”, “Гал цог”, “Секс бөмбөг”, “Тавин настай гэхэд итгэмээргүй юм, гучтай надад ийм гоё бие хаа байхгүй” гэх мэт сэтгэгдлээ илэрхийлжээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Женнифер Лопес усны хувцастай зургаа цахим хуудсандаа оруулжээ  
Үзсэн: 395 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй