Шууд Chart

АНУ-д Чингис хааны тухай өгүүлсэн үзэсгэлэн гарчээ

2020-02-18 16:06:40

АНУ-ын Миссури мужийн Канзас-Ситид “Genghis Khan: Bringing the Legend to Life” нэртэй үзэсгэлэн гарчээ.

Үзэсгэлэнд XIII зууны үеийн зэр зэвсэг, хөгжмийн зэмсэг, үнэт эдлэл болон Хубилай хааны үеийн пайз зэрэг 200 гаруй үзмэр тавигдсан байна.

Мөн Тhe Grassland, Rise of the City, Тhe Walled City, The Silk road, The Palace of the Kublai Khan, Mongolia Today гэсэн зургаан хэсэгтэй.

“Genghis Khan: Bringing the Legend to Life” үзэсгэлэн ирэх дөрөвдүгээр сарын 26 хүртэл үргэлжлэх юм байна.

 















Нийтэлсэн: У.Баярсайхан

АНУ-д Чингис хааны тухай өгүүлсэн үзэсгэлэн гарчээ   
Үзсэн: 249 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй