Шууд Chart

Дундговь аймаг энэ сарын 21-27-ны өдрүүдэд автомашины хөдөлгөөнийг хязгаарлана

2020-02-18 16:07:08

Дундговь аймгийн Онцгой комиссын тавдугаар хурал өнөөдөр боллоо. Хурлаар гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэнтэй холбоотой 2020 оны хоёрдугаар сарын 21-ний өдрөөс 27-ныг хүртэл аймаг, сумын төвөөс гарах, орох иргэд, автомашины хөдөлгөөнийг хязгаарлажээ.

Мөн хот хоорондын хатуу хучилттай авто зам дагуу зорчигч тээврийн хяналт тогтоон, Хулд, Сайнцагаан сумдад хяналтын пост ажиллуулахаар шийдвэрлэсэн байна.

Эх сурвалж: Дундговь аймгийн ЗДТГ


Дундговь аймаг энэ сарын 21-27-ны өдрүүдэд автомашины хөдөлгөөнийг хязгаарлана   
Үзсэн: 199 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй