Шууд Chart

Ирэх 20 жилд дэлхий дахинд хавдрын өвчлөл 60 хувиар нэмэгдэнэ

2020-02-18 17:04:55

Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагаас олон улсын хэмжээн дэх хорт хавдрын өнөөгийн нөхцөл байдал, цаашдын төлөвийн талаарх тайлан мэдээг гаргаад байна. Тус тайланд ирэх 20 жилийн дотор дэлхий дахинд хавдрын өвчлөл 60 хувиар нэмэгдэхээр байгааг анхааруулжээ. 

Өндөр хөгжилтэй болон буурай орнууд дахь хавдрын өвчлөлийн өсөлт эрс ялгаатай байгааг Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагын шинэ тайланд дурдсан байна. Бага болон дунд орлоготой орнууд дахь хавдрын өвчлөл ирэх 20 жилийн дотор  81 болон түүнээс дээш хувиар нэмэгдэхээр байгаа бол хөгжингүй орнуудад харьцангуй бага байх юм. Ер нь хавдрын хор хөнөөл улам их хүрээгээ тэлж байгааг Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагаас мэдээллээ. Жил бүр дэлхийн 6 хүн тутмын нэг нь хорт хавдрын улмаас амиа алддаг байна. 2018 онд л гэхэд хорт хавдрын улмаас амиа алдсан хүний тоо 9.6 саяд хүрчээ. Тэр дундаа хөгжил буурай орнуудад хавдрын өвчлөл эрчимтэй нэмэгджээ.

Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагаас хавдрыг эрт үед нь илрүүлэн, эмчлэх нь тун чухал байгааг онцоллоо.  Хэрэв буурай улс орнууд нэг хүнд 3 ам.доллар, дундаж орлоготой орнууд нэг хүнд 4 ам.доллар, хөгжингүй орнууд нэг хүнд 8 ам.долларыг хавдрын эсрэг эмчилгээний шугамаар зарцуулах юм бол 2030 он гэхэд 7 сая хүнийг амь насыг авран хамгаалах боломжтой гэх сонирхолтой тоон мэдээллийг ч гаргажээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Ирэх 20 жилд дэлхий дахинд хавдрын өвчлөл 60 хувиар нэмэгдэнэ  
Үзсэн: 178 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй