Шууд Chart

Газар тариаланг сүйтгэгч царцааны нүүдэл Өмнөд Суданд хүрчээ

2020-02-20 10:54:44

Зүүн Африкийн орнуудын газрын тариалангийн салбарыг сүйтгээд буй олон мянган царцааны нүүдэл Өмнөд Суданд хүрчээ. Иргэний дайны хор хөнөөл арилаагүй байгаа Өмнөд Суданы газар тариалангийн салбар мөн л заналхийлэлд өртөж эхлээд байна. Уганда улсаар дамжин Өмнөд Суданы Магви гэх бүс нутаг уруу 2000 гаруй царцаа нүүн очоод байгааг албаныхан мэдээлжээ.

Өмнөд Суданы хүн амын 60 хувь  нь хоол хүнсний гачигдалд орж болзошгүй байгаа. Үүнээс гадна “Хүүхдийг Ивээх сан” олон улсын байгууллагаас энэ жил Өмнөд Суданд 5-аас доош насны 1.3 сая хүүхэд хүнс тэжээлийн дутагдалд орохоор байгааг анхааруулсан.

Тэгвэл  царцаанууд тус улсын газрын тариалангийн салбарт халдахаар байгаа нь хоол хүнсний хомсдлын асуудлыг улам ч хурцдаж магадгүй байна. Ер нь Зүүн Африкийн орнуудад царцааны нүүдэл их хэмжээний хохирлыг учруулж байна. Өмнөд Суданаас гадна Сомали, Этиоп болон Кени гэсэн орнууд царцааны нүүдэлд өртөөд байгаа юм. 

Кени улсад өнгөрсөн 70 жилийн хугацаанд ийм олон сая царцаа үзэгдэж байгаагүй бол Сомали болон Этиоп гэсэн орнуудад 25 жилийн туршид ашиглагдаагүй үйл явдал болж байна. Сонирхуулахад, АНУ-ын Төрийн Нарийн Бичгийн Дарга Майк Помпео саяхан Африкт айлчлал хийсэн. Энэ үеэр тэрээр АНУ царцааны нүүдлийн эсрэг тэмцэлд 8 сая ам.долларыг тусламжийг Африкийн орнуудад үзүүлнэ гэдгийг хэлсэн юм.

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Газар тариаланг сүйтгэгч царцааны нүүдэл Өмнөд Суданд хүрчээ  
Үзсэн: 1650 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл бичих боломжгүй байна!
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй