Шууд Chart

“Хойд эцэг” хэдий ч...

2020-02-20 12:28:17

Одоо өгүүлэх үйл явдал 2015 онд болсон гэдэг. Тухайн үед Тодд Бэчмэн гэх залуу хуримаа хийжээ. Хуримын өдрөө хайртай бүсгүйгээ сугадан алхаж явахдаа олон хүний ард их л жаргалтай зогсох эхнэрийнхээ хойд аавыг харсан байна. Тэрбээр түүнийг харсан даруйдаа хуримын цуваагаа түр зогсоон хадам аав руугаа алхсан бөгөөд энэ талаараа “Хойд эцэг хэдий ч хайртыг минь өсгөсөн хүн. Энэ хүн түүний төрсөн эцэг биш байлаа ч аав нь шүү дээ” хэмээн ярьжээ.

Тодд хайртай бүсгүй болоод хадам аавтайгаа хамт ламын өмнө зогсож, гэрлэлтээ адислуулсан бөгөөд түүний энэхүү үйлдлийг олон хүн сайшаан магтсаар байдаг аж.


“Хойд эцэг” хэдий ч...  
Үзсэн: 2260 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй