Шууд Chart

Урт цагааны одоогийн нөхцөл байдлын талаар мэдээлэл сонсов

2020-02-21 10:07:42

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит XXXII хуралдааны төгсгөлд Урт цагааны өнөөгийн нөхцөл  байдлын талаар мэдээлэл сонслоо.Танилцуулга мэдээллийг нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газрын дарга Ш.Үнэнбат хийлээ. Тэрбээр ашиглалтын шаардлага хангахаа болиод удсан Нийслэлийн өмчийн III байр буюу “Урт цагаан” үйлчилгээний төвийн үйл ажиллагааг зогсоох тухай санал гаргасан. 8000 хавтгай дөрвөлжин метр талбайтай 12 корпусаас бүрдсэн Урт цагаан үйлчилгээний төвийг 30 аж ахуй нэгж нийслэлтэй гэрээ байгуулан түрээсэлдэг ч, тэд цааш нь 400 гаруй иргэн, аж ахуйн нэгжид дамлан түрээсэлдэг байна. Түүнчлэн тус барилгыг ашиглалтын шаардлага хангахгүй  болсон тул яаралтай засвар хийх, эсвэл дахин төлөвлөн өөр барилга барих Мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлт гарсан зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж “Урт цагаан” үйлчилгээний төвийн үйл ажиллагааг зогсоох болсон байна.Танилцуулга мэдээлэл сонсох үеэр төлөөлөгчдийн зүгээс Улаанбаатар хотын эртний барилгуудын нэгийг шууд нурааж, өндөр байшин барилга барьж болохгүй гэдгийг хэлж байв. Үүний оронд дахин төлөвлөн залууст зориулсан арт, галлерэй байгуулж болно. Мөн түрээслэгчдийн эрх ашгийг нэгдүгээрт тавьж, тэдний ажлын байрыг хамгаалж үлдэх нь зүйтэй гэдэг саналыг хэлж байв.

Нийслэлийн ИТХ-ын ээлжит XXXII хуралдааны төгсгөлд нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэн, дэмжив. Тодруулбал, нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгч Б.Бямбадорж, Ч.Гантулга, Б.Мөнхбат, Г.Төмөрбаатар, Ш.Үнэнбат, Т.Цэрэнноров нарыг өөрчилж, шинээр Ж.Алдаржавхлан, Э.Бат-Амгалан, Н.Батсүмбэрэл, Ц.Сандаг-Очир, Ц.Төрхүү, Ж.Эрдэнбат нарыг шинээр Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд оруулав.  
 
Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Урт цагааны одоогийн нөхцөл байдлын талаар мэдээлэл сонсов  
Үзсэн: 234 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй