Шууд Chart

Хөдөлмөрийн баатар Б.Лхагвасүрэн агсны “Морин зэрэглээ” ном оны шилдгээр шалгарчээ

2020-02-21 10:49:09

Монголын Үндэсний номын сан, Монголын Зохиолчдын эвлэл, “MNC” телевиз хамтран уншигч, судлаачдын оюуны цангааг тайлах эрхэм бүтээлүүдийг шалгаруулдаг уламжлалтай.

“Шороон гахай жилийн шилдэг ном”-ын нэгээр Монгол Улсын хөдөлмөрийн баатар, ардын уран зохиолч, төрийн шагналт, соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Б.Лхагвасүрэн агсны “Морин зэрэглээ” яруу найргийн ном шалгарчээ.

Уг номын нээлт өнгөрсөн оны долоодугаар сарын 2-нд “Интерном”-ын их дэлгүүрт болсон бөгөөд найрагчийн хүү Хасар эмхэтгэн уншигдад хүргэсэн билээ.

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Хөдөлмөрийн баатар Б.Лхагвасүрэн агсны “Морин зэрэглээ” ном оны шилдгээр шалгарчээ  
Үзсэн: 894 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл бичих боломжгүй байна!
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй