Шууд Chart

БНХАУ-ын дарга Ши Жинпинь Өмнөд Солонгосын ерөнхийлөгчтэй утсаар ярилаа

2020-02-21 15:50:18

Пүрэв гарагт Хятадын дарга Ши Жинпинь Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүн Жэ-Интэй утсаар ярилаа. Хятадаас гадна Өмнөд Солонгос болон Японд коронивирусний тархалт хэдэн зуугаар тоологдож эхлээд байгаа. Ши Жинпинь Хятад улс коронавирусний тархалтыг зогсоохын төлөө тал бүрийн, чанга хатуу арга хэмжээг авч буйг онцолсон  байна. Мөн тэрээр сүүлийн үед эерэг үр дүнгүүд ажиглагдаж байгааг онцолж, Хятад улс “КОВИД -19”вирусний эсрэг тэмцэлд ялалт байгуулж чадна гэсэн итгэл төрүүлж байгааг онцолжээ.

Мөн Хятадын дарга Өмнөд Солонгосын ерөнхийлөгчтэй ярилцах үеэрээ Хятад улс коронавирусний эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг аль болохоор бууруулахыг хичээж байгааг хэлснээс гадна 2020 онд хэрэгжүүлэхээр төлөвлөж байсан эдийн засаг, нийгмийн хөтөлбөрүүдээ биелүүлнэ гэдэгт одоог хэрнэ итгэл төгс байгааг хэлжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНХАУ-ын дарга Ши Жинпинь Өмнөд Солонгосын ерөнхийлөгчтэй утсаар ярилаа   
Үзсэн: 201 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй