Шууд Chart

Габриел Гарсия Маркесийн зохиолд 14 настай охин ихэвчлэн гардаг нь хачирхалтай

2020-02-21 15:53:53

Суут Габриел Гарсия Маркесийн зохиолд 14 настай охин ихэвчлэн гардаг нь сонин. Тодруулбал, 14 насандаа хувь заяа нь гэнэт орвонгоороо эргэж, хэцүү, дуулиантай амьдрал туулсан эмэгтэйн тухай өгүүлдэг.

Магадгүй насан туршийнх нь ганц хайр, хоёр хүүгийнх нь ээж Мерседес ирээдүйн суут зохиолчийн харцанд өртөхдөө 14 настай байж ч болох.

Ямар ч байсан зохиол, бүтээлд нь хожим ном болон уншигчдад хүрэх дуулиантай амьдралыг туулах эмэгтэй нь үргэлж анх 14 настай "байдаг" нь бүр домог болж дээ.

Эргэн дурсвал:

- Насаараа янхан авч амьдарсан өвгөн 90 насныхаа баярын өдрөөр онгон охинтой галзуу шөнийг өнгөрөөхөөр гарахдаа 14 настай охинтой таарч түүндээ дурлаад дуусна. (Гунигт янхнуудаа дурсахуй)

- Цуутай дээрэмчин хүүгийнх нь охин болох ач охин нь санамсаргүй гэрээ шатаахад өршөөлгүй, харгис эмээ нь шатсан байшингаа төлүүлэх гэж ач охиныхоо биеийг үнэлүүлсээр асар баян болно. Сүүлд нь дурлалт залуутайгаа нийлж эмээгээ алдаг ач охин бас л 14-тэй. (Цайлган Эрендира)

- Орь залуудаа дурласан Фермина Даза бүсгүйтэй суухын тулд эхнэр авалгүй, нөхрийг нь нас бартал 53 жил, долоон сар, 11 хоног хүлээх зуураа хүүхнүүд, амрагийн зүгээр л эрлэг нь байсан Флорентино Аризагийн сүүлчийн амраг нь сүүлдээ амиа хорлочихдог 14 настай Америка Викунья байлаа. (Тахлын үеийн дурлал)

- Насаараа янхан хийсний эцэст мөдхөн үхэх юм байна гэж мэдрээд өөрийгөө оршуулах газраа оршуулганы товчооноос урьдчилан худалдаж аваад арчилж торддог. Мөн ганц хань болсон нохойгоо оршуулгын газрыг ганцаараа олж очдог болгон сургаж, бүр хоосон булшин дээрээ уйлуулж сургачихаад тайвширдаг Мария дос Празерешийг мөн л 14-тэй байхад нь ээж нь Манаус боомт дээр зардаг.

 "ТАРХИ ЦЭНЭГЛЭГЧ" номын клуб


Габриел Гарсия Маркесийн зохиолд 14 настай охин ихэвчлэн гардаг нь хачирхалтай   
Үзсэн: 672 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй