Шууд Chart

Гол, мөрний мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхааруулж байна

2020-02-21 16:12:31

Иргэдийн  санамсар болгоомжгүй үйлдлээс шалтгаалан гол мөрний мөсөн дээгүүр тээврийн хэрэгсэлтэй зорчсноос мөсөнд цөмрөх, автомашинтайгаа живэх, осолдох тохиолдол гарсаар байна. Он гарсаар Онцгой байдлын байгууллагын алба хаагчид гол, нуурын мөс цөмөрч автомашинтай живсэн гэсэн найман удаагийн дуудлагаар ажиллалаа.

Харин Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр манай орны ихэнх гол, мөрөн, нуур 40-140 см битүү мөсөн бүрхүүлтэй  байгаа хэдий ч гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна.

Иймд цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байх, бага насны хүүхдийг гол, мөрөн, нуурын мөсөн дээр тоглуулахгүй байж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна. 


Гол, мөрний мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхааруулж байна  
Үзсэн: 270 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй