Шууд Chart

Орон нутгийн зорчигчийн галт тэрэгний хөдөлгөөнийг зогсоолоо

2020-02-22 09:38:32

Монгол Улсын Засгийн газрын тогтоол, Улсын Онцгой Комиссын хуралдааны шийдвэр, ЗТХЯ-ны тушаалын дагуу 2020 оны хоёрдугаар сарын 23-27-ныг хүртэл Орон нутгийн зорчигчийн галт тэрэгний хөдөлгөөнийг зогсоолоо. Тодруулбал: 

2020.02.22-ны

Улаанбаатар-Замын-Үүд /#276/, оройны
Улаанбаатар-Зүүнхараа /#281/, оройны
Улаанбаатар-Эрдэнэт /#273/, оройны
Улаанбаатар-Сайншанд /#286/, оройны
Улаанбаатар-Сүхбаатар /#263/, оройны
Улаанбаатар-Шарын гол /#604/ орой явах чиглэлийн галт тэрэг аялахгүй.

2020.02.22-нд

Улаанбаатар-Сүхбаатар /#271/ өглөөний
Сүхбаатар-Улаанбаатар /#272 өглөө, 264 орой/
Эрдэнэт-Улаанбаатар /#274 орой/
Зүүнхараа-Улаанбаатар /#282 өглөө/
Сайншанд-Улаанбаатар /#285 орой/
Замын-Үүд-Улаанбаатар /#275 орой/
Дархан-Улаанбаатар /#302 өдөр/ галт тэрэг аялна.

2020.02.23-2020.02.26-нд бүх орон нутгийн галт тэрэг аялахгүй.

2020.02.27-ны өглөө 08:00 цагаас өмнө явах байсан

Зүүнхараа-Улаанбаатар /#282/,
Сүхбаата-Улаанбаатар /#272/,
Улаанбаатар-Шарын гол-Улаанбаатар 
Дархан-Шарын гол-Дархан /#604, 603, 605, 606/ чиглэлийн галт тэрэг аялахгүй.

Харин 08:00 цагаас хойш явдаг бүх галт тэрэг аялж эхэлнэ.

2020.02. 23, 25-ны Улаанбаатар-Эрхүү,
2020.02. 24, 25-ны Эрхүү-Улаанбаатар чиглэлийн галт тэрэг цагийн хуваарийн дагуу аялна. Жич: Зүүнхараа, Дархан өртөөнд зорчигч буулгаж суулгахгүй ба зөвхөн Сүхбаатар өртөөнөөс суух болон Сүхбаатар өртөөнд буух тасалбартай зорчигчийг тээвэрлэнэ.


Орон нутгийн зорчигчийн галт тэрэгний хөдөлгөөнийг зогсоолоо  
Үзсэн: 336 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй