Шууд Chart

Монгол Улсын 3 бөх хүрэл медалийн төлөө хүч үзнэ

2020-02-22 18:27:02

"Шинэ Дели-2020” чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээний гурав дахь өдөр эрэгтэйчүүдийн 57, 65, 70, 79, 97 кг-ын жингийн урьдчилсан болон хагас шигшээ барилдаан боллоо. 65 кг-ын жинд “Харгант цамхаг” клубийн тамирчин ОУХМ Б.Нямдорж, 70 кг-д “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Э.Тэмүүлэн, 79 кг-д “Хасу-Мегастарс” клубийн тамирчин, спортын мастер Д.Батзул нар хүрэл медалийн төлөө барилдана.

Харин 57 кг-д “Төгс” дэвжээний тамирчин, спортын мастер Б.Төгс ДАШТ- ий хүрэл медальт эзэн орны Аваре Кумар, ДАШТ-ий алт, мөнгөн медальт Японы Юки Такахашид, 97 кг-д ОУХМ Б.Өлзийсайхан 23 хүртэлх насны дэлхийн хошой аварга Ираны Можтаба Голейжт, өнгөрсөн жилийн ДАШТ-ий тавдугаар байрын шагналт Казахстаны Алишер Ергалид тус тус ялагдснаар тэмцээнээ өндөрлүүлэв. 


Монгол Улсын 3 бөх хүрэл медалийн төлөө хүч үзнэ   
Үзсэн: 199 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй