Шууд Chart

Цахимаар золгоцгооё

2020-02-23 12:22:45

Өнөөдөр өвлийн адаг сарын битүүн. Маргааш монголчуудын хамгийн өргөн дэлгэр тэмдэглэдэг Цагаан сарын шинийн нэгэн. Харин Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ сарын 12-ны өдөр Цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байх, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх асуудлаар “Засгийн газарт чиглэл өгөх тухай” /“Шинэ коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх тухай/ зарлиг гаргасан билээ.

Учир нь “COVID-19” вирусний халдвар цар хүрээгээ тэлж, дэлхий нийтийг айдаст автуулсан хэвээр байна. Хамгийн сүүлийн мэдээллээр гэхэд өнөөдрийн 09:00 цагийн байдлаар БНСУ-д COVID-19 халдвар авсан хүний тоо 123-аар нэмэгдэж, нийт 556 болсон. Халдвар хамгийн их тархаад байгаа БНСУ-ын Тэгү хотыг аюултай бүс хэмээн зарлалаа. Ази тивд БНХАУ-аас гадна БНСУ, Японд халдварын дэгдэлт өндөр болсон.

Тэгвэл Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яам зэрэг эрх бүхий төрийн байгууллагууд ажил үүргээ шуурхай, сайн гүйцэтгэж, шаардлагатай арга хэмжээнүүдийг нэн даруй авсны үр дүнд Монгол Улс ирж буй хулгана жилээ, шинэ жарнаа “COVID-19” вирусний халдваргүй угтан авах гэж байна.

Хүний гавьяат эмч Б.Болдсайхан Цагаан сарын баяр болон “COVID-19” вирустэй холбоотой байр сууриа ийн илэрхийлсэн. Тэрбээр “Хятад сая Цагаан сараараа золгож үнсэлдэж, нэг тавагнаас савхдаж, халбагадсанаас л болсон шүү. Бусад орон гайгүй байгаа ялгаа нь тэр л байх. Ганц Цагаан сарыг хэдхэн монгол гэр гэртээ шинэлээд, айл хэсэлгүй тэсээд 10 хоночихвол аюулт тахал ард үлдэнэ шүү. Хичээгээрэй гуйя...

Эрүүл өвдөхгүй, тахал хижиг тарахгүй бол эргээд баяртай золгох цаг Монгол баяр наадам зөндөө айсуй. Ээ 10 хоног л тэвчээрэй, хичээгээрэй. Алтайд бол тээр сүүлд даваа нээгдэхээр бүүр зуны эхээр зусланд айлсахаар золгож л байдаг.

Монгол золголт олуулаа цуглах, золгох, үнсэх, мөнгө, хадаг барих, “хөөрөг дамжуулах”, бууз, салат нэг тавагнаас авах, мах хишиг тараах, бэлэг өгөх, халууцаж даарах гээд ханиад, тахал хүүхэд хөгшдөд маш их эрсдэлтэй. Тиймээс гэр гэртээ шинэлээрэй гэж гуйж буй” хэмээсэн билээ.

Монголчууд Цагаан сарын баяраа ураг садантайгаа учран золгож тэмдэглэдэг уламжлалтай ч тэр бүхний цаад утга агуулга нь хуучин жилээ эрүүл энх, сайн сайхан үдэж, шинэ ондоо орж буйн баяр юм. Уулзаж золгохын тухайд харилцаа холбоо хөгжөөгүй үед мэнд сайн байгаагаа бусдаар хэл хүргүүлж, хэлэлцсэн улс хавартаа бүр наадмаар ч золгодог байсан.

Тэгвэл .

 

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Цахимаар золгоцгооё  
Үзсэн: 2320 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл бичих боломжгүй байна!
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй