Шууд Chart

Израиль улс Өмнөд Солонгос улсын нислэгийг хүлээж авахгүйгээ мэдэгджээ

2020-02-23 12:07:19

Израиль улс Өмнөд Солонгос улсын нислэгийг хүлээж авахгүйгээ мэдэгдэж 2 сарын 22-нд газардсан КЕ957 онгоцны зорчигч 130 Солонгос иргэнийг хилээр нэвтрүүлээгүй байна.

БНСУ-ын Гадаад хэргийн яам нь Израиль улсын Засгийн газар, БНСУ дахь Израиль улсын ЭСЯ-нд хандаж "Урьдчилан мэдэгдэхгүй, гэнэтийн байдлаар олон хүнд хүндрэл төвөг учруулж болохгүй" гэж харамсал илэрхийлэн тус онгоцыг хүлээн авахыг хүссэн боловч Израиль улс хүсэлтийг хүлээж аваагүй байна.

Израилийн тал корона 19-тэй холбоотойгоор Израиль дахь нөхцөл байдлыг огцом дордуулах нөхцөл нэмэгдэх учраас арга хэмжээ авах нь зайлшгүй хэмээн тайлбарлаж, цаашид авах арга хэмжээний талаар Солонгос улстай нягт хамтран ажиллахаа  мэдэгдэв.

Израиль улсад болсон мөргөлийн арга хэмжээнд явж ирсэн БНСУ-ын Гёнгбук, Жэжү мужийн 77 иргэний 18-аас нь коронавирус илэрсэн байгаа билээ. Тэд 2 сарын 08-16,  2 сарын 11-21-ний хооронд тус улсад зорчсон байна.

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын мэдээлснээр 22-ны байдлаар Израильд вирусний халдвартай 1 хүн байгаа юм.

Эх сурвалж:Ц.Өнөрзаяа /БНСУ Күүкмин Их Сургуулийн багш/

 


Израиль улс Өмнөд Солонгос улсын нислэгийг хүлээж авахгүйгээ мэдэгджээ  
Үзсэн: 13262 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй