Шууд Chart

БНСУ-д коронавирусын халдвар авсан хүний тоо 602-т хүрлээ

2020-02-23 17:10:23

БНСУ-д коронавирусын халдвараар эмчилгээ хийгдэж байсан 57 настай эмэгтэй нас барсан нь тус улсын хувьд 5 дахь тохиолдол болж байна. Тус улсад COVID-19-ийн халдвар авсан хүний тоо 602-т хүрээд байгаа. Иймд БНСУ-н ерөнхийлөгч Мүн Жэ Ин улс орон даяар "Ноцтой" онц байдал зарлалаа.

Энэ нь коронавирусын халдвар Солонгосын өнцөг булан бүрт хурдацтай тархан хяналтаас гарч байгааг илтгэж байгаа юм. Коронавирусын халдвар ямар аюултай өвчин болохыг бид Өмнөд Солонгос улсын жишээн дээрээс харж болно. Ганцхан хүний хариуцлагагүй үйлдлээс болж халдвар авсан иргэдийн тоо өдөрт хурдацтайгаар нэмэгдсээр байна.

Эхний удаагийн шинжилгээр эрүүл гарсан ч хоёрдох удаагийн шинжилгээгээр халдвар авсан нь илэрч байгаа тохиолдол Солонгост нэлээд байна. Өндөр хөгжилтэй гэгдэх Солонгос улс ноцтой онц байдал зарлах хэмжээнд хүрч байна гэдэг ямар аюултай өвчин болохыг илтгэж байгаа хэрэг юм.

МҮОНРТ-ийн БНСУ дахь сурвалжлагч Э.Ижилболд


БНСУ-д коронавирусын халдвар авсан хүний тоо 602-т хүрлээ  
Үзсэн: 1320 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй