Шууд Chart

Өмнөд Солонгос маскны хомсдолд ороод байна

2020-02-24 13:38:46

Өнөөдрийн байдлаар 15 улс орон БНСУ-н иргэдийг нэвтрүүлэхэд хязгаарлалт хийх болон хориглох шийдвэр гаргаад байгаа. Мөн Солонгос улс Хятадад халдварт өвчин гарахад хилээ хаагаагүй нь энэ байдалд хүргэсэн хэмээн тус улсын иргэд бухимдаж байгаа талаар эх сурвалжууд мэдээлж байна.

Өнөөдөр өглөө 9:00 цагийн байдлаар БНСУ-д "Covid-19" коронавирусний халдвар авсан хүний тоо 763 болж өссөн бол одоогоор 7 хүн нас бараад байгаа юм. Солонгос улсад энэхүү хүнд нөхцөлд ноцтой онц байдал зарлан бүхий л бололцоогоо дайчлан ажиллаж байна. Гэвч тус улсын Тэгү хотод гэлтгүй бусад хотуудад ч маскны хомсдолд ороод байна. Олдож байгаа маск нь хэтэрхий үнэтэй олдож байгаа юм.

Эрх баригчдын зүгээс эхний ээлжинд  1 сая 410 мянган маскийг өнөөдрөөс И-март худалдааны төвүүдээр дамжуулан худалдаж эхлээд байна.  Одоогоор нэг хүн дээд тал нь 30 маск л худалдан авах боломжтой аж.

МҮОНРТ-ийн БНСУ дахь сурвалжлагч Э.Ижилболд


Өмнөд Солонгос маскны хомсдолд ороод байна  
Үзсэн: 1706 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй