Шууд Chart

Алба хаагчид уртасгасан цагаар үүргээ гүйцэтгэж байна

2020-02-25 09:53:47

Өчигдөр /2020.02.24/ Өвөрхангай аймгийн хэмжээнд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, замын гадаргууд халтиргаа гулгаа үүсч байгаатай холбогдуулан алба хаагчид нэмэгдэлээр буюу уртасгасан цагаар үүрэг гүйцэтгэж байна.

Тухайлбал, аймгийн төвийн авто замуудад халтиргаа гулаа үүсч, иргэдийн хөл хөдөлгөөн их байгаатай холбогдуулан гудамж, зам талбайд хяналт шалгалтыг эрчимжүүлэн ажиллаж байна. Яг одоогийн байдлаар цагдаагийн газарт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 2 зөрчил бүртгэгдээд байна.

Иймд иргэд, жолооч та бүхэн тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж, зуны дугуйтай хөдөлгөөнд оролцохгүй байх, мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн тохиолдолд жолооны ард суухгүй байх, хамгаалах бүсээ тогтмол хэрэглэж, замын хөдөлгөөнд хууль, дүрмийн дагуу оролцохыг уриалж байна.

Аюулгүй иргэн-Амар тайван Өвөрхангайн төлөө хамтдаа

Эх сурвалж: Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газар


Алба хаагчид уртасгасан цагаар үүргээ гүйцэтгэж байна  
Үзсэн: 394 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй