Шууд Chart

Намьянжү хотод Монгол Улсын иргэнээс коронавирусний халдвар илэрчээ

2020-02-25 10:21:38

БНСУ-ын Намьянжү хотод 35 настай Монгол Улсын иргэн коронавирусний халдвар авсан нь шинжилгээгээр батлагдлаа гэсэн мэдээллийг Өмнөд Солонгосын зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж байна.

Энэ талаар ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл: Өчигдөр /2020.02.24/ оройн 19.00 цагаас хойш дэлхий дахинд коронавирусийн халдварын тархалт эрчимтэй нэмэгдэж байна. БНСУ-д амьдарч буй Монгол Улсын иргэнээс коронавирусийн халдвар илэрсэн гэсэн мэдээлэл байна.

35 настай Монголын харъяат иргэн хоёрдугаар сарын 12-нд Солонгост эмчлүүлэхээр явсан. Эмчлүүлж байх хугацаандаа коронавирусийн халдвар илэрсэн. Элэгний хатууралтай хүн байсан бөгөөд Солонгосын дүүргийн маш олон эмнэлгээр явж, шинжилгээ өгч байсан нь тогтоогдсон. Солонгосын дүүргийн эмнэлгээр шинжилгээ өгч, эмчилгээ хийлгэж байх үедээ халдвар авсан байж болзошгүй... гэв.

Түүнтэй хамт амьдардаг эхнэр болон эгч нь халдвар аваагүй болох нь тогтоогджээ. Тус өвчтөн одоогоор Пунданы Сөүлийн их эмнэлэгт тусгаарлагдаад байгаа аж. Одоогоор түүнийг хаанаас халдвар авсан болохыг тодруулахаар ажиллаж байна.

Мөн БНСУ-ын хэвлэлүүдээр коронавирусний халдвар авсан монгол иргэнийг хоёрдугаар сарын 20-нд Монголоос ирсэн гэж мэдээлсэн ч тухайн иргэн нь хоёрдугаар сарын 12-нд хилээр гарсан болохыг Монгол Улсын Хилийн мэргэжлийн хяналтын албанаас мэдээлсэн байна.


Намьянжү хотод Монгол Улсын иргэнээс коронавирусний халдвар илэрчээ  
Үзсэн: 4772 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй