Шууд Chart

Шуурхай мэдээ: Монгол Японы хооронд үйлдэж буй нислэгүүдийг цуцлах үүрэг өглөө

2020-02-25 15:27:20

Ерөнхий сайд У. Хүрэлсүх Улсын онцгой комиссын дарга болон Зам, тээврийн хөгжлийн сайд, Эрүүл мэндийн сайд нартай уулзаж, Монгол-Японы хооронд үйлдэж буй нислэгүүдийг цуцлах, мөн бусад арга хэмжээг цаг алдалгүй авах чиглэл өглөө.

Улсын Онцгой комисс маргааш хуралдаж дээрх асуудлуудаар шийдвэр гаргана гэдгийг албаны эх сурвалжууд мэдээлж байна. 

Сануулахад, өчигдөр Улсын Онцгой комисс хуралдаж 2020 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс 03 дугаар сарын 02-ны өдрийг дуустал хугацаанд БНСУ-руу ирэх, очих зорчих тээврийн бүх нислэгийг түр зогсоохоор шийдвэрлэсэн билээ.


Шуурхай мэдээ: Монгол Японы хооронд үйлдэж буй нислэгүүдийг цуцлах үүрэг өглөө  
Үзсэн: 2796 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй