Шууд Chart

БНСУ визийн хугацаа дуусч байгаа гадаад иргэдийн визийг 4 сарын 30 хүртэл автоматаар сунгана

2020-02-26 10:02:18

Монгол Улс БНСУ руу хийх иргэний тээврийн нислэгээ зогсоосонтой холбоотойгоор БНСУ-д виз нь дуусч байгаа гэрээт ажилтан, аяллын визээр ирсэн иргэд яах учраа олохгүй байдалд хүрээд байна. БНСУ-ын Хууль зүйн яамнаас визийн хугацаа дуусч байгаа гадаад иргэдийн визийг дөрөвдүгээр сарын 30 хүртэл автоматаар сунгаж өгөхөө мэдэгдсэн. Гэхдээ үүнд гэрээт ажилтан, аяллын шугамаар ирсэн иргэд хамаарагдахгүй байгаа юм. 

Гэрээт ажилчид ийм асуудал тулгарсан бол БНСУ дахь Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Үйлчилгээний Төвд хандан мэдээлэл авах боломжтой. Харин аяллын шугамаар ирсэн иргэд Цагаачлалын албаны 1345 дугаарт залган #7 дарж мэдээлэл аваарай.

Мөн БНСУ дахь Монгол Улсын Элчин сайдын яам "Embassy Mongolian" өндөржүүлсэн байдлаар ажиллаж байгаа тул яамандаа хандаж мэдээлэл авах боломжтой. Бид мэргэжлийн хүмүүстэй нь холбогдож энэ талын мэдээллийг дахин та бүхэнд хүргэнэ. 

МҮОНРТ-ийн БНСУ дахь сурвалжлагч Э.Ижилболд 


БНСУ визийн хугацаа дуусч байгаа гадаад иргэдийн визийг 4 сарын 30 хүртэл автоматаар сунгана  
Үзсэн: 591 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл бичих боломжгүй байна!
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй